Мөрдөн байцаах албаны 79 жилийн ойд зориулсан “Сагсан бөмбөг“-ийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
2025 оны 9 сарын 09
Мөрдөн байцаах албаны түүхт 79 жилийн ойг тохиолдуулан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагын мөрдөгчдийн дунд “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.09.09/ “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын 29 анги, байгууллагын 261 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665291
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс