“Улаанбаатар төмөр зам“ 600 сая төгрөгөөр “Принтерийн хор“ авна

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам  төсвийн 600 сая төгрөгөөр  Принтерийн хор авах ТЕНДЕР зарлажээ.

Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам“-ын дарга Х.Хэрлэн нийт 606,482,386 төгрөгөөр принтерийн хор худалдан авахаар болжээ.

Уг тендерийг энэ сарын 08-ны өдөр буюу өнөөдөр зарласан бөгөөд аравдугаар сарын 02-нд нээх аж.

Тендерийн баримт бичигт энэ мөнгөөр 50 гаруй төрлийн принтерд хор худалдан авахаар төлөвлөжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665271
0 эможи

Bayar
2025-09-08 17:13
Ажил хийж байгаа бол принтерийн хор авдаг л байх даа
keyboard_arrow_up