Мансууруулах эмийг хууль бусаар олж авч, бусдад худалдан борлуулдаг байсан 11 этгээдийг баривчилжээ

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас энэ оны есдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, бусдад худалдан борлуулдаг 2 бүлгийн 11 этгээдийг баривчлан дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 ширхэг гар утас, зургаан тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэжигтэй этгээдүүд 30-аас дээш насныхан байх бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Мөн тэдний хоёр нь эмэгтэй хүн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдох нь нэмэгдэж байна. Иймд та бүхэн гэр бүл, ойр дотныхондоо тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665250
1 эможи

keyboard_arrow_up