Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал гарсан тул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Цагаан-Овоо суманд тарваган тахлын голомт, хүний өвчлөл бүртгэгдсэн тул тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна.

Иймд тус сумдын сургууль, цэцэрлэг, коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлагийн уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх үйлчилгээ, тоглоомын газрын үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 13-ныг хүртэл долоон хоногийн хугацаанд хязгаарлаж, Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах, орох хөдөлгөөн, үйлчилгээ, зах худалдааны төв, ресторан, баар, согтууруулах ундаа худалдаалах үйл ажилалааг 72 цагийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн хичээл, сургууль завсарласан хугацаанд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг үүрэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор 0-8 дугаар ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллах боломж олгохоор болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665246
0 эможи

keyboard_arrow_up