ДАШТ-д явах тамирчин визний 8 саяыг данс андууран шилжүүлж, гэнэт мөнгөтэй болсон Б нь 10 хоног архидаад дуусгажээ

2025 оны 9 сарын 05

Arslan.mn

Дэлхийн эмэгтэйчүүдийн бодибилдинг фитнесийн ДАШТ-д явахаар бэлтгэл хийж байсан “Ган спорт центр” төвийн тамирчин Г.О нь виз мэдүүлэхэд дансандаа өндөр мөнгөн дүнтэй харагдахын тулд нэлээд мөнгө хуримтлуулж байжээ.

Энэ мөнгөнөөсөө хамт явах өөр нэгэн тамирчин Л-гийн дансны үлдэгдлийг нэмэхээр 8 сая төгрөгийг Хаан банкнаас ХХБ-ны дансанд нь шилжүүлэхдээ дансны дугаар андуурч хувиараа гагнуур хийдэг гэх С.Бат ... -гийн данс руу шилжүүлсэн байжээ.

Данс андуурсан асуудлаа Хаан банкаар дамжуулан уг данс эзэмшигчийг олж холбогдоход "Би тус дансыг эзэмшдэг нь үнэн. Намайг Сэлбэ салбарын Номин худалдааны төвд ажиллаж байхад танихгүй хүн ирээд миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө дансанд хийгээд өөр данс руу шилжүүлсэн " гэж тайлбар өгчээ.

Гэтэл мөрдөн шалгах явцад мөнгө авсан Б нь “АТМ орж бүх мөнгийг бэлнээр авсан. Би бэлнээр 8,000,000 төгрөгийг аваад найз нөхдөө дуудан гэнэт мөнгөтэй болсоны тэмдэглэн 2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 11-р сарын эх хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур явж, мөнгийг дуусгасан. Мөнгө дууссаны дараа мөнгө шилжүүлсэн хүн нь залгахад "Гудамжинд танихгүй хүн миний данс руу 8,000,000 төгрөг хийгээд өөр хүн рүү шилжүүлээд өг гэсэн юм" гээд худлаа ярьсан ...” гэжээ.

Тус хэрэгт холбогдогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирлоо төлөөгүй байна. Улмаар шүүхээс түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665229
1 эможи

Зочин
2025-09-08 09:46
Нөгөө IBAN данстай болсон маш сайн л гээд байсан яасан бэ. Яахаараа тэр хүний дансыг яг таг мэддэг юм бол.
Zail sda
2025-09-06 09:33
Zia za humuus huls hudulmur yarih uneen ugaas huls hudulmur tsag hugatsaa unen tewchheer amidraldaa zartsuuldag, dans anduurdag hunii huvid unheer uzen yadaj bna eniig oilgono hun burt tegsh tawilan bdgv hun bol hun shunal husel ataa jotoo eniig hezee oilgoh mongolchud veeee ghde ene hunii az bna erguulj tluh chaavas chadvar bhkugeee mdjishdee lalrudaaa hha
Зочин
2025-09-05 14:16
Зассс 1 муу тэмцээний мөнгө шд сүртэй юм огт биш
Tuya
2025-09-05 13:53
Ямар бага ял өгөөд байгаа юм бэ хүний хөдөлмөр биздээ буцааж төлүүлэх хэрэгтэй ш дээ
Зочин
2025-09-05 12:01
манай хууль гэж арай инээдтэй юм аа тэр новшийг шороэд хийж байгаад мөнгөө буцааж авах хэрэгтэй
keyboard_arrow_up