ЦЕГ: ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал

2025 оны 9 сарын 04

Arslan.mn

Энэ сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн долдугаар ангийн гурван хүүхэд, тавдугаар ангийн гурван охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь ".. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан" гэж урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна.

Тухайн асуудлын талаар ерөнхий боловсролын … дугаар сургуулийн захиргаанаас “Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй” гэж мэдэгдсэн байна. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгалтыг үргэлжлүүлж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665221
1 эможи

keyboard_arrow_up