УБДС ТӨХК нь БНСУ-ын Дулааны шугам сүлжээний корпорацитай хамтран ажиллана
2025 оны 9 сарын 04
УБДС ТӨХК нь БНСУ-ын Дулааны шугам сүлжээний корпорацитай хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн удирдлагууд БНСУ-ын Дулааны шугам сүлжээний корпорацийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хуучин тоног, төхөөрөмж шинэчлэх,тархмал эс үүсвэр, газыг нэвтрүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, туршлага судлах, Программ хангамж, цахимжуулалт, Сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 25-нд Төв Ази, Хойд Европын орнуудын Олон Улсын Дулааны форумд оролцохоор боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665214
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс