Олон нийтийн газар бие зассан хоёр иргэнийг тус бүр 100 мянгаар торгожээ
2025 оны 9 сарын 03
Цахим орчинд энэ оны наймдугаар дугаар сарын 25-ны өдөр “Олон нийтийн газар зүй бус биеэ авч явж, бие засч байгаа бичлэг” олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн билээ.
Үүнд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан. Зөрчил гаргасан хоёр иргэнд хариуцлага тооцов. Тодруулбал, тухайн хоёр иргэнийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус бүр 10.000 нэгжээр торгохоор шийдвэр оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665193
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс