ТАНИЛЦ: Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтууд

2025 оны 9 сарын 03

Arslan.mn

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. Энэ жил нийт 20 төрлийн дугуйланд бүртгэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй юм.

Бүртгэл энэ сарын 2-12-ны өдрүүдэд явагдаж байна.

Хичээлийн цаг:

Даваа, Лхагва гариг өглөө ээлж 09-11 цаг,

Өдөр ээлж 14-16 цаг

Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09-11 цаг

өдөр ээлж 14-16 цаг хүртэл байх юм байна.

Бүртгүүлэхдээ өөрсдийн биеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд очих аж. Ингэхдээ Төрсний гэрчилгээ /хуулбар/, Цээж зураг 1 хувийг авч очно. Сургалтад ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчид хамрагдах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665190
1 эможи

keyboard_arrow_up