ГЕГ: Электрон тамхи ЦАХИЛГААН БАРААНЫ бүлэгт ангилагддаг

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Гаалийн Ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд: 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд зарим УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” аяныг зарлаж хэвлэлийн бага хурал зарласан билээ. 

Энэхүү мэдээллийн үеэр дурдагдсан “Электрон тамхийг цахилгаан бараа хэмээн гаалиар мэдүүлж байгаа” эсэх тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл манай байгууллагаас тодруулга хүсэж, бид албан ёсоор хариуг нэр бүхий хэвлэлд хүргүүлсэн болно.

Гэвч тодруулгад дурдагдсан “Электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл  нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна” гэсэн хэсгийг санаатайгаар хасаж, УИХ-ын гишүүдийг худал мэдээлэл тараасан мэтээр төөрөгдүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна. 

Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн нь олон улсын ангиллын кодын дагуу 2 бүлэгт ангилагдан гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд ингэхдээ цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй тус төрлийн бүтээгдэхүүнүүдэд Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665169
0 эможи

Зочин
2025-09-03 02:47
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up