Монгол, Франц улсаас Интерполоор эрэн сурвалжилж байсан Г.Ган-Очирыг Шведэд баривчилжээ

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг 2022 оны 08 дугаар сард Олон улсын хэмжээнд Интерполын "Улаан булант" зараар эрэн сурвалжилж эхэлсэн.

Тэр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” зэрэг гэмт хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан байдаг. Гэтэл оргон зайлсан яллагдагч Г.Ган-Очир Франц Улсад очсон төдийгүй, тэнд оршин суух хугацаандаа бусдыг дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

Тиймээс Франц Улсын Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар нь 2022 оны 12 дугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял ногдуулсан боловч ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтжээ. Ингээд Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Франц улс Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна.

Харин Г.Ган-Очир Европын холбооны улсуудаар орогнон зугтаж байгаад энэ оны 08 дугаар сарын 21-нд Шведэд хууль бусаар орогнож байх үед нь тус улсын цагдаагийн алба хаагч нар баривчлан хорьж, саатуулжээ.

Цаашид Г.Ган-Очирыг Франц болон Монгол Улсад шилжүүлэх асуудал нь Шведийн хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх асуудал бөгөөд Франц болон Монгол улсын хууль сахиулах байгууллагууд шилжүүлэн авахаар хүсэлт хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665168
1 эможи

Зочин
2025-09-03 02:47
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up