Хар тамхи хэрэглэсэн үедээ найз охиноо 13 цаг хүчирхийлсэн Ч.Жавхлантад 7 жил хорих ял оноолоо

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Хар тамхи хэрэглэсэн үедээ найз охиноо 13 цаг хүчирхийлсэн гэх Ч.Жавхлантад 7 жил хорих ял оноожээ.

Тодруулбал, өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ж-д 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлүүлсэн талаараа олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байдаг. Улмаар хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ж-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Ч.Жавхлантын хувьд /2024-10-28/-ны өдөр хохирогчийн ах цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан. Өдгөө 11 сар орчмын хугацаанд цагдан хоригдож буй юм.

Тэгвэл өчигдөр /2025-09-01/ түүнд холбогдох хэргийн шүүх хурал БЗ,СБ,ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж 7 жил хорих ял оноосон байна

Эргэн сануулахад, Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665145
1 эможи

BAT
2025-09-03 14:00
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
misheel
2025-09-02 10:13
arai baga yl uu
keyboard_arrow_up