Энэ онд 2098 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 122 жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаажээ

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Энэ оны наймдугаар сарын 18-22-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын байгууллагаас 54,505 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Тухайлбал, 1386 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 716 хэрэг шинээр нээж, 133 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Өмчлөх эрхийн эсрэг 23, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлигын 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.

Мөн тээврийн прокурорын газраас 2025 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан 87 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 2098 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 122 тохиолдолд жолооч хэргийн газрыг зориуд орхиж, зугтаасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна.

Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард зам тээврийн осол 1802 бүртгэгдэж үүнээс 105 тохиолдол хэргийн газрыг зориуд орхиж, зугтсан байна.

Зам тээврийн осол гаргасан жолооч осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэхгүй, хэргийн газраас зугтаасны улмаас хохирогчид эмнэлгийн тусламж хугацаа алдаж үзүүлэх, улмаар хохирогчийн амь нас эрсдэх зэрэг ноцтой хор уршиг үүсэхээс гадна уг зугтаасан үйлдэлд нэмж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн б/-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэж заасан байдаг.

 Мөн дүрмийн 3.5 дахь хэсгийн г/-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”-аар гэж заасан нь зам тээврийн осолд холбогдсон жолоочийг үүрэгжүүлсэн улмаар жолооч үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665132
0 эможи

keyboard_arrow_up