Суудлын хоёр машин мөргөлдсөнөөс төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Орхон сум Бэлэндалай багийн нутаг Цант хэмээх газар /аймгийн төвөөс баруун зүгт 178 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 18 км-т/  хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлага 8-р сарын 31-ний 18:37 цагт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын “Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдөж,  иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:06 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665124
0 эможи

keyboard_arrow_up