Наймдугаар сарын 31, 9 сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

2025 оны 8 сарын 31

Arslan.mn
08-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаар:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +18...+20 градус дулаан байна.

09-р сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 9-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 4-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 9-р сарын 01-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 09-р сарын 2, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэгсээр, 3-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665116
0 эможи

keyboard_arrow_up