Д.Будзаан: “Их сургуульд элсүүлнэ, дүн оноо ахиулна“ гэж иргэдийг залилж байна
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хичээл эхэллээ" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан "Хичээл эхэллээ" арга хэмжээг есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагын 5200 орчим албан хаагч сургуулийн орчимд болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана.
Мөн ЕБС-иудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл орно.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор "Гадаад, дотоодын сургуульд элсүүлнэ, дүн, оноо ахиулж өгнө" гэхчлэн иргэдийн залилан мэхлэх тохиолдол байдаг. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн 14 гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байна.
Энэ оны эхний найман сард хүүхэд үйлдсэн гэмт хэрг улсын хэмжээнд 27 хувь буурчээ. Хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 6.8 хувь буурсан.
Хичээл эхлэх үеэр цахим орчинд янз бүрийн залилангийн чанартай зарууд явдаг. Үүнтэй холбоотой 14 гэмт хэрэг илрүүлэн, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 27 хувиар буурсан.
Хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Жил бүрийн 9-10 дугаар сард цагдаагийн байгууллагад хүүхэд хичээл давтуулахтай холбоотойгоор эцэг эх хүүхдүүдийн хооронд зөрчил үүссэн дуудлага мэдээлэл 102 болон 108 утсанд нэмэгддэг.
Мөн энэ үеэр халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Хүүхдүүд халааснаасаа гар утас, эд зүйлс, бэлэн мөнгөө алддаг. Үүнийг ихэвчлэн 20-30 насны тодорхой эрхэлсэн ажилгүй залуус үйлддэг.
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн хоёр бүлгийг илрүүлэн баривчилсан. Сургуулийн орчимд үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний найман сарын байдлаар 169 бүртгэгдсэн. Сургуулийн орчимд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсролын байгууллага хариуцдаг. Иймд гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн сургуулиудад зөрчлийг арилгах, заавар зөвлөмж өгсөн.
Эцэг эхчүүд гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалж байна. ахлах ангийн хүүхдүүдийг орон нутагт хичээлд нь мотоцикл унуулаад явуулчихдаг. Насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй ангийнхаа хүүхдийг, найз нөхдөө сундалж яваад зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах тохиолдлууд нэмэгддэг. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийнэ. Эцэг эхчүүд ч үүн дээр анхаарал тавьж хамтран ажиллахыг уриалж байна. " гэв.









