Эмийн сангийн цонхоор нэвтэрч 400 ширхэг өвчин намдаах эм хулгайлсан этгээдийг ШАЛГАЖ байна

2025 оны 8 сарын 29

Arslan.mn

Эмийн сангийн цонхоор нэвтэрч 400 ширхэг өвчин намдаах эм хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, "Эмийн сангаас эм алдагдсан" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газар бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаа явуулахад тус эмийн сангаас өвчин намдаах үйлчилгээтэй 400 ширхэг эм алдагдсан байжээ. 

Одоогийн байдлаар тус хэргийн сэжигтэнг илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд хяналтын камер суурилуулж, хаалга цонхны аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын тор хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665108
1 эможи

keyboard_arrow_up