СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хьюндай“ маркийн машин осол гаргасны улмаас нэг хүн нас барж, 8 иргэн гэмтжээ

2025 оны 8 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 27-ны өдрийн 00:05 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны тойрог замын ойролцоо “Олон машин мөргөлдөж хүн машинд даруулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тус мэдээллийг шалгахад “Хьюндай маркийн автомашины жолооч нь 5 автомашин мөргөсний улмаас Тоёота приус маркийн автомашины жолоочийн амь хохирч, нийт 8 хүн гэмтсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665094
1 эможи

Зочин
2025-08-29 08:35
хаха болж муу прусс баригч
keyboard_arrow_up