Хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд хүний амь насыг хохироогоод оршуулгын газрын хуучин нүхэнд булжээ
2025 оны 8 сарын 28
Хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд хүний амь насыг хохироон оршуулгын газрын хуучин нүхэнд булсан ХЭРЭГ гарчээ.
Тодруулбал, тус хэрэг өнгөрсөн 06-р дугаар сарын эхэнд гарсан бөгөөд хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьж, мөрдөн шалгах явцад хүний аминд хүрсэн хэрэг нь давхар илэрчээ.
Улмаар уг хэргийг араас мөрдөн шалгахад тухайн этгээд хүний аминд хүрч, улмаар цогцсыг нь "Далан давхар" оршуулгын газарт хуучин шарилын нүхэнд булсан нь тогтоогджээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
665079
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс