Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх талуудын уулзалт Пусан хотод зохион байгуулагдана

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул Ц.Жадамбаа Дэлхийн хотуудын аялал жуулчлалыг дэмжих байгууллага (Tourism Promotion Organization for Global Cities, TPO)-ын ЕНБДарга Канг Да Ын-г хүлээн авч уулзлаа.

TPO-н ЕНБДарга Канг Да Ынд хандан ирэх 2025 оны 10 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд Пусан хотод зохион байгуулагдах “Дэлхийн Хотуудын Аялал Жуулчлалын анхдугаар дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлан таниулах зорилгоор “Аялал жуулчлалын салбарын Хөрөнгө оруулалтын уулзалтыг хөтөлбөрт нэмэлтээр тусган зохион байгуулах санал дэвшүүлэв.

TPO-н ЕНБДарга Канг Да Ын-ий зүгээс гаргасан дээрх санаачилга нь тус арга хэмжээний зорилго болон агуулгатай бүрэн нийцэж байгааг онцлоод, уг ажлыг бүх талаар дэмжих боломжтойгоо илэрхийлэв. Үүний дагуу талууд харилцан тохиролцож 2025.10.28-нд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой талуудыг оролцуулсан уулзалт, танилцуулгыг зохион байгуулахаар тохиролцов.

TPO нь 2002 онд байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд өдгөө 17 улсын 131 хотыг гишүүнчлэлдээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Байгууллагын үндсэн зорилго нь гишүүн хотуудын аялал жуулчлалыг дэмжих, сурталчлах, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг юм. Монгол Улсаас одоогоор Улаанбаатар хот, Дорноговь болон Увс аймгууд тус байгууллагад гишүүнээр элсээд байгаа бөгөөд цаашид бусад аймаг, хотыг гишүүнчлэлд элсүүлэх ажлыг Пусан дахь Консулын газраас дэмжиж ажиллах хүсэлтийг төлөөлөгч уулзалтын үеэр илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665049
0 эможи

keyboard_arrow_up