Ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг 4 этгээд зодож, хүчээр машинд суулгаж эд зүйлсийг нь дээрэмджээ

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

Ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг үл таних 4 этгээд зодож, хүчээр машинд суулгаж эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн 5 дугаар хороонд "4 этгээд намайг нийлж зодоод машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ" гэсэн дуудлага мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, мөнгөлөг саарал өнгөтэй приус 30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй үл таних 20 орчим насны 4 эрэгтэй ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг зодож,айлган сүрдүүлэн хүчээр машинд суулгаж, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665045
1 эможи

keyboard_arrow_up