Улаанбаатарт 15 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудыг нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665039
0 эможи

keyboard_arrow_up