Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов

2025 оны 8 сарын 26

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1810 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2230 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 701 иргэний бүртгэлд хасалт хийв.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр нийт 25335 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 8307 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2025 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 20897, хөрөнгө оруулагч 5074, гэр бүлийн зорилгоор 3066, цагаач 1791, суралцагч 3871, хувийн бусад зорилгоор 1122,  шашны чиглэлээр 134 гадаадын иргэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665038
0 эможи

DR. ADITY
2025-08-27 06:02
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up