“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 8 сарын 25
Arslan.mn
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 
Энэ жилийн фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал, онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхууллаа. 
Arslan.mn
Фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар шалгарч 100,000,000 төгрөгийн эзэд боллоо. Дэд байрт Ховд аймаг, гутгаар байрт Өвөрхангай аймаг, дөтгөөр байрт Хөвсгөл аймаг болон Дундговь аймгууд шилдгээр шалгарлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм шүүгчид шилдэг өвлөн уламжлагчдын шагналыг гардуулж, фестивалийг албан ёсоор өндөрлөлөө. 
Гурав хоногийн турш "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг толилуулсан 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчид, фестивальд хүрэлцэн ирсэн Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Arslan.mn
Arslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665007
1 эможи

keyboard_arrow_up