Хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгов
2014 оны 8 сарын 05
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Бакет” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хүнд машин механизмын сургалт зохион байгуулжээ.
Сургалтад 49 хүмүүжигч хамрагдаж, 66 цагийн онол,18 цагийн дадлагын хичээлээр экскаватор, дугуйт ачигч, бульдозер, хүнд даацын авто машины операторын мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн үнэмлэх олгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6650
0 эможи