Ирэх онд ТЭТГЭВЭР ингэж нэмэгдэнэ
2026 оны төсвийн төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөжээ.
Тухайлбал, ирэх онд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 378.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгасан байна.
Мөн нийгмийн даатгалын болон халамжийн тогтолцооноос тэтгэвэр, тэтгэмж авах хүний тооны өсөлт, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тооны өсөлт, түүнчлэн хөдөлмөрийн чадвар түр алдалт, ажилгүйдэл, оршуулгын тэтгэмжийн өсөлттэй уялдаж нэмэгдэх зардлын нөлөөллийг төсөвт тусгажээ.









