Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 50,278 иргэн гарын үсэг зураад байна

2025 оны 8 сарын 25

 Arslan.mn

Хуульч О.Батхүү санаачилснаар "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татвар"-ыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхэлсэн. 

Одоогоор тус өргөдөлд 50,278 иргэн гарын үсэг зурж, 50 хувьдаа хүрээд байна. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэх юм. 

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй. 

Та Энд дарж саналаа өгнө үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664981
1 эможи

Shagdarsuren ovogtou Galya
2025-08-25 19:54
Demjij bna
Uranbileg
2025-08-25 18:28
Demjij baina
Hurelmaa
2025-08-25 15:11
Demjij bna
Мөнхтөмөр
2025-08-25 12:32
дэмжэж байна
ундрах
2025-08-25 12:11
маш хүнд байдаг
Мөнхтуяа
2025-08-25 11:51
маш зөв
Орхонтуул Чулуунбат
2025-08-25 10:27
Дэмжиж байна
keyboard_arrow_up