Согтуугаар жолоо барьсан 258 иргэнийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 35 тээврийн хэрэгслийг олжээ

2025 оны 8 сарын 25

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” арга хэмжээг улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор энэ сарын 22-23-нд зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийт 4107 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 35 тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон, хариуцлага тооцон ажиллажээ. Иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хариуцлагатай, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664979
0 эможи

keyboard_arrow_up