Жолооны хүрдэд хавчуулагдан ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
2025 оны 8 сарын 25
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын 2 автомашин мөргөлдөж 1 автомашин замын хажуу руу унажээ.
Ослын тухай дуудлага энэ сарын 25-нд 05:33 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Лексүс-570”, “Приус-55” загварын автомашинууд мөргөлдсөн байв.
Улмаар “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664977
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс