Автомашин цахилгаан дугуйтай мөргөлдөж, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ний өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664971
1 эможи

Зочин
2025-08-22 21:40
арай аурдан галзуу хүмүүс цахилгаан дугуй болон моьоциклыг унаад бна
Зочин
2025-08-22 17:40
Явган хун ч , машинтай нь ч беен айдас!!! Дураар тэнэх дугуй, иотоциклоо хориочээ, мулгуу хотын дарга!!!
keyboard_arrow_up