8 удаагийн тохиолдлоор 22 тарваганы мах хураан авчээ

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн зургаан дүүргийн шалган нэвтрүүлэх арван товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664969
0 эможи

keyboard_arrow_up