Ц.Баатарсайхан 30 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр Монголд хамгийн хүчтэй, нөлөөтэй, хуулийн гадуур амьдраад сурсан гэр бүл бол Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханых. Хүү Б.Амарсайхан нь гэмт хэрэг хийсэн даруйдаа өөр улс руу зугтан оргон зайлсан ч аав, ээж хоёр нь хэргийг нь шүүхийн шатанд аргалахаар завгүй гүйж явна.

Хүүгээ хамгаалж хуулийн цоорхой хайж буй Ц.Баатарсайхан нь өөрөө татвараа шудрагаар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдоод байгаа аж.

Тодруулбал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нар ХУД-ийн 15-р хороо буюу Төв цэнгэлдэхийн хажууд “Оффшор” хорооллыг бариж байгаа аж.

2024 онд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нь Төв цэнгэлдэхийн хажуу дах 1720610448 тоот нэгж талбарын дугаартай 4,6 га газрыг 14 ширхэг дутуу баригдсан хаусын хамт  нийт 30 сая ам.доллараар худалдан авчээ. Гэхдээ уг газрыг худалдаж авахдаа Британийн Виржиний арлын оффшор бүсэд бүртгэлтэй Говийн-Од группээс 30 сая ам.доллараар  худалдан авсан хэдий ч Монголд бүртгүүлэхдээ хэд дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн бүртгүүлжээ.  

Учир нь Ц.Баатарсайхан улсад хууль журмынхаа дагуу 30 гаруй тэрбум төгрөгийн газрын татвараа төлөхөөс зайлсхийн 10 дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн худал мэдүүлсэн учраас хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж.

 “Оффшор” хороолол хэмээн нэрлэсний учир нь Говийн од групп ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Лүси (Lucy) гэх гадаад хүн бөгөөд Британийн Виржинийн аралд бүртгэлтэй оффшор компани аж.

Өөрөөр хэлбэл “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан оффшор бүсэд бүртгэлтэй компаниас дээрх газрыг худалдан авч, бага дүнгээр Монгол Улсад татвар төлсөн хэмээн гомдлын дагуу шалгагдаж байгаа аж.

Монголын толгой компаниуд, нэртэй баячууд уул уурхай, архи, авлига, төлөөний хүмүүсийнхээ албан тушаал, эрх мэдлийг ашиглан нийтийн эзэмшлийн зам, талбай, газар, барилгыг хулгайлах, завчуулах замаар босож ирсэн.

Тэгвэл нэгэнт томорсон Таванбогд шиг компаниуд нь оффшорт мөнгөө угааж, татвараас зайлсхийх замаар ил, далд хоёр гэрээ байгуулан бүтээн байгуулалтаа хийдэг болжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664958
1 эможи

Зочин
2025-08-22 13:10
МАН-ын намаас хамаагүй хүнээр АН-ЫН дарга болгоод АН-ЫГ 2028 онд гаргавал монгол улс хөгжих бол уу
p
2025-08-22 11:30
энэ нөхрийг сайн шалгавал их юм гарч ирнэ дээ болохгүй бүтэхгүй юм хийж явдаг хөгийн шаар байгаа юм даа
Ц.Баатарсайхан
Б.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up