“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна

2025 оны 8 сарын 20

Arslan.mn

“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр МХАҮТ-ийн их танхимд болж байна. Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон гаалийн харилцаанд оролцогч иргэн аж ахуйн нэгж, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллагийн төлөөлөл оролцож байна.

Журмын төсөлд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цахимаар авсан санал асуулгад 18314 оролцогч оролцож, төрийн болон төрийн бус 11 байгууллагаас ирүүлсэн 55, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн 307 саналыг нэгтгэн судалж, журмын төсөлд хууль тогтоомжид нийцүүлэн тусгажээ.

Arslan.mn

Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсныг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна. Мөн

  •  шат дамжлагыг цөөрүүлэх;
  •  Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;
  •  Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох;
  •  Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх;
  •  Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах;
  •  Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэ журмын төсөлд тусгаж өгчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664915
0 эможи

Зочин
2025-08-21 01:34
Хууль дүрэм журам амьдрал дээр газар буусан ард иргэдийнхээ аж ахуй эдийн засгийн чадварт зохицсон байх хэрэгтэй
keyboard_arrow_up