Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ

2025 оны 8 сарын 19

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.19/ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар онцгой байдлын алба хаагчдын асуудлыг хэлэлцэж, ирэх жилийн төсөвт тусгана" гэв.

Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.

Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.

Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, 2015 оны есдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотод гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664889
0 эможи

keyboard_arrow_up