Насанд хүрээгүй хүүхдүүд хүний биед хутга тулган дээрэм хийжээ
2025 оны 8 сарын 19
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15–17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн 3 этгээд хохирогчийн биенд хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.
Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664888
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс