Сонсголонгийн гүүр орчимд живсэн 11 настай хүүхдийг 7 дахь өдрөө эрэн хайж байна
							 2025 оны 8 сарын 18						
						
					
Наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан харамсалтай явдал болсон билээ.
Тэгвэл тус хүүхдийг долоо дахь өдрөө эрэн хайж байна.
Сэрэмжлүүлэг:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
 - Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
 - Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
 - Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
 - Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								664866
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
