Голын эрэгт тоглож байгаад алга болсон 11 настай хүүг хайх ажиллагаа үргэлжилсээр байна
2025 оны 8 сарын 15
Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд тоглож байсан 9-12 насны арван хүүхдээс нэг нь голд тоглож байгаад алга болсон тул онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Тэгвэл одоогийн байдлаар хүүг олоогүй эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрлийн ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах баг, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, цагдаагийн байгууллага, ар гэрийнхний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
- Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664840
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс