Өчигдөр согтуу жолооч автобустай мөргөлдсөний улмаас нэг зорчигч амиа алдаж, 5 хүн гэмтжээ

2025 оны 8 сарын 14

Arslan.mn

Өчигдөр согтуу жолооч автобустай мөргөлдсөний улмаас хүний амь хохирч, 5 хүн гэмтжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 1 хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Иймд Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664835
1 эможи

Зочин
2025-08-14 20:18
Замын хеделгеен унэхээр гамшиг болжээ!!!
keyboard_arrow_up