Хоёр шатны шүүхээр ялагдсан Ц.Анандбазар МТҮП-ын талбайг “Хятад шарсан махны газар“-т давхар түрээсэлжээ
Монголын толгой баян Ц.Анандбазарын эзэмшлийн "Өргөө-2" кино театр нь Мэдээлэл технологийн үндэсний паркад олон жилийн турш үнэгүй шахуу түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үнэгүй шахуу хэмээн тодотгосны учир нь нэг мкв нь 8,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан аж.
Өнөөдөр төвийн А зэрэглэлийн байршилд нэг мкв үйлчилгээний талбайн түрээс 80,000 төгрөгөөс эхэлж байна. Гэтэл зах зээлийн ханшаас 10 дахин бага үнээр 20-иод жил түрээсэлжээ.
Улмаар МТҮП-аас өөрийн эзэмшлийн 2526 мкв талбайг хуул бусаар эзэмшиж байгааг зогсоож, суллаж өгөхийг шаардан, шүүхэд ханджээ. Хоёр ч шатны шүүхийн шийдвэрээр Ц.Анандбазарын Нью Тур Сафарис ХХК-ийн буруу хэмээн тогтоож, нэхэмжлэгч талын зөв хэмээн шийдвэрлэсэн талаар өмнө бид удаа дараа мэдээлж байсан.
Гэтэл хоёр шатны шүүхээр ялагдсан Ц.Анандбазар МТҮП-ын талбайг чөлөөлж өгөх нь битгий хэл, суллаж өгөхгүй хэмжээн Улсын Дээд шүүхэд ханджээ. Мөн тус газрын нэг давхрын талбайг “Хятад шарсан махны газар“-т давхар түрээсэлсэн бөгөөд удахгүй үйл ажиллагааг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.
Тухайн газар нь засвар хийж, хаягаа хадан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж, илтэд хууль зөрчиж байна.
Ц.Анандбазарт хууль үйлчилдэггүй юм уу?
МТҮП-ын захирал Ж.Золзаяа "хэлэх үг, өгүүлбэр, цэг ч олдохгүй байна!" гээд дараах бичлгийг цахим хуудастаа оруулжээ.









