“Телеграмм хаягаар даалгавар биелүүлээд мөнгөтэй болно“ гэх зараар холбогдоод 100 орчим сая төгрөгөө залилуулжээ

2025 оны 8 сарын 14

Arslan.mn

Сүүлийн үед иргэд цахим залилангийн хохирогч болох тохиолдол ихээр гарах болсон. Энэ талаар хуулийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа ч хохирч буй иргэдийн тоо, хохирлын хэмжээ буурахгүй байгааг албанхы мэдээлж, анхааруулж байгаа юм.

Хоёр хоногийн өмнө гэхэд “Телеграмм хаягаар даалгавар биелүүлээд мөнгөтэй болно" гэх мэдээлэлд итгэж, 100 орчим сая төгрөгөө залилуулсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нэгэн иргэн  энэ саргын 12-ны өдөр цахимаар “Телеграмм хаягаар даалгавар биелүүлэх нэрээр үл таних этгээдтэй харилцаж, нийт 28 удаагийн гүйлгээгээр 100 орчим сая төгрөгөө залилуулсан” байна. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 

Иймд иргэдийг даалгавар биелүүлээд мөнгөтэй болно гэх зэрэг цахим залилангаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664831
1 эможи

keyboard_arrow_up