Иргэдийг залилсан этгээдийг Интерполоор эрэн сурвалжилж, Турк улсаас албадан авчирлаа

2025 оны 8 сарын 13

Arslan.mnИнтерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Р-ийг 2025 оны 8-р сарын 10-ны өдөр БНТУ-аас албадан авчирч, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь инстаграммд хуурамч хаяг нээж, "Эд зүйл бараа материал худалдан хүргэлтээр үйлчилнэ" гэсэн агуулга бүхий төрөл бүрийн зар байршуулж, 52 удаагийн үйлдлээр иргэдээс 60 гаруй сая төгрөг залилжээ.

ЦЕГ-ын Интерполын төв товчоо Турк улсын Интерполын төв товчоотой шуурхай мэдээлэл солилцож, хамтран ажилласны үр дүнд Монгол Улс руу албадан авчирлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664811
0 эможи

keyboard_arrow_up