Цахим гаваа тасалж оргон зайлах үедээ 20 удаа орон байрны хулгай хийсэн этгээдүүдийг баривчиллаа

2025 оны 8 сарын 12

Arslan.mn

“Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа.

Тус этгээдүүд нь оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаагийн орон байрны хулгайлах гэмт хэрэг, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын системийг байршуулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664806
1 эможи

Gahai
2025-08-12 22:28
Hohi chini glgnuù
keyboard_arrow_up