Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ
Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 7 сарын байдлаар 80.709 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн долоо хоногт /2025.08.01-2025.08.08/ “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 288 хэргийг хүргүүлсэн.
Тодруулбал, зөрчлийн шинжтэй 42990 зөрчилд 43131 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 146 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 101 баривчилж, эрх хасаж, 338 иргэнийг торгож, эрх хасаж, 1188 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 42990 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1091 шийдвэрлэж, шүүхээр 682 зөрчлийг шийдвэрлүүлжээ.
Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 17.400.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 18 иргэнийг 2.580.000 төгрөгөөр торгожээ.









