“Токи апп”-руу үл таних хүн зөвшөөрөлгүй нэвтэрч их хэмжээний зээл гаргуулан авчээ
Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 7 сарын байдлаар 80.709 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн долоо хоногт /2025.08.01-2025.08.08/ “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 288 хэргийг хүргүүлсэн.
Тухайлбал, цагдаагийн байгууллагад иргэн Н.Б-ийн “Токи апп”-руу үл таних хүн зөвшөөрөлгүй нэвтэрч их хэмжээний зээл гаргуулан авсан байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Тус хэргийг 4 бүлэг этгээд үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.









