Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих хугацаанаас нь өмнө суллажээ

2025 оны 8 сарын 12

Arslan.mn

Зодооны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих хугацаанаас нь өмнө суллажээ.

Тодруулбал, шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан ч Ц.Санжаачойпэл энэ сарын 8-нд буюу 16 хоног хоригдоод суллагджээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Улмаар Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар яллагдагчаар татагдаж, гурав нь цагдан хоригдоод байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664796
1 эможи

keyboard_arrow_up