ГЕГ: БНСУ-аас импортлогдож буй мэдээлэл, технологийн барааг нэгдмэл байдлаар ангилахад тулгарч буй хүндрэлүүдийг тус улстай хамтран шийдвэрлэнэ

2025 оны 8 сарын 11

Arslan.mn

ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны Гааль, тарифын газрын дарга ноён Чой Жэ Янг (Jae Young CHOI), тус газрын Аж үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн хатагтай Ким Сери, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөх хатагтай Юүн Жи Хён (Jihyeon YOON), мөн хувийн хэвшлийн төлөөллийг энэ сарын 08-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар БНСУ-д үйлдвэрлэгдэж буй мэдээлэл, харилцаа холбооны технологийн бараа бүтээгдэхүүний тарифын ялгаа, нарийн нийлмэл бүтэцтэй бүтээгдэхүүний “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” мөн Олон улсын конвенцын Ерөнхий тайлбар дүрмийн дагуу үнэн зөв, нэгдмэл байдлаар ангилахад тулгарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцлоо.

Arslan.mn

 Монголын гаалийн төлөөлөл барааг үнэн зөв тодорхойлж, нэг мөр, нэгдсэн байдлаар ангилан, конвенцын хэрэгжилтийг хангах нь гадаад худалдааг хөнгөвчлөх гол зорилт гэдгийг онцоллоо. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ангиллын аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд ноён Чой Жэ Янг хоёр орны гаалийн байгууллагын найрсаг харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664782
0 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up