Оюутан цэргүүдэд бусдыг аврахыг заажээ

2025 оны 8 сарын 08

Arslan.mn

Онцгой байдлын Ерөнхий газраас оюутан цэргүүдэд гамшиг осол ба түүнд хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх талаар үндсэн ойлголт өгч, дуурайлган үзүүлэх сургалт явууллаа.

Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга хурандаа Ц.Уранчимэг "Гамшгийн эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэх нь", ахлах мэргэжилтэн ахмад Т.Үлэмж "Эмнэлгийн анхан шатны тусламж” гэсэн сэдвээр онол, дадлага хосолсон сургалтыг оюутан цэргүүдийн оролцоонд тулгуурлан зохиов.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Дүнжингарав “Хүний амьдрал тааварлашгүй. Аюул осол ойр дотнын хэн нэгэнд, магадгүй гудамж талбай, хээр талд таарвал бусдыг авран хамгаалах чадвартай байна гэдэг хамгийн чухал. Энэ мэдлэгийг манай оюутан цэргүүд авч чадсан гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ. 

"Оюутан цэрэг-2025" цэргийн мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн явуулж буй юм. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664755
0 эможи

keyboard_arrow_up