Ломбардны ажилтанд хутга тулган хүлж орхиод 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгө дээрэмдсэн этгээдийг дайчлан баривчилжээ

2025 оны 8 сарын 07

Arslan.mn

Энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664751
1 эможи

keyboard_arrow_up