Тавилга захиалж, урьдчилгаа сая 800 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ

2025 оны 8 сарын 07

Arslan.mn

Иргэн Н нь энэ оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэр бүхий тавилгын үйлдвэр гэх газраас гал тогооны тавилга захиалж, урьдчилгаа 1 сая 800 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.

Залилагчид цахим орчинд хуурамч хаяг нээн ижил төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл, зургийг хуулбарлан байршуулж, төлбөрийг урьдчилан авч залилдаг байна.

Иймд иргэд та бүхэн онлайн худалдан авалт хийхдээ тухайн байгууллагын цахим хаяг, дэлгүүрийн байршлыг сайтар нягтлах, албан ёсны веб сайт, цахим хуудсаар дамжуулан захиалга хийхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664750
0 эможи

keyboard_arrow_up