Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүгээс Цагдаагийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийлжээ
2025 оны 8 сарын 06
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүгээс цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ.
Тодруулбал, Энэ оны долдугаар сард Японы цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатныг хүлээн авахтай холбогдуулан айлчлалын аюулгүй байдал, замын хөдөлгөөнийг олон алба хаагчдын оролцоотойгоор өндөр түвшинд зохион байгуулан ажилласанд ЦЕГ-ын дарга Т.Сүхболд болон цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархаснаа илэрхийлье гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




664729
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс